Цахимжуулах ажил

“Цахим номын сан” төслийн эхний үе шат 2018-2019 онд хэрэгжих бөгөөд одоогоор каталогижуулах болон цахимжуулах үйл ажиллагаа жигдэрч байна.

2019 оны 8 сарын эхээр төслийн бүтээмжийг дээшлүүлсэн шинэ үе шатыг эхлүүлнэ гэж төлөвлөж байна. Бид төслийн эхний үе шатанд олж авсан туршлагадаа тулгуурлан ажилтны тоог нэмж төслийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэн тогтворжуулах төлөвлөгөөтэй байна.

Эхний үе шат нь каталогч болон техник хангамжийн ажилтнуудаа сонгон шалгаруулж ажилд авах, цахим тоног

төхөөрөмж худалдан авч суурилуулах, сургалт болон зохион байгуулалтын ажлыг боловсронгуй болгоход чиглэгдэнэ. Одоогоор Монгол Улсын Үндэсний Номын Сан зургийн хоёр суурин камер, тогтсон стандартын дагуу боловсруулсан чанартай (сканердсан) зургийг цахим сүлжээнд байршуулан өгөгдлийн санг хянадаг толгой компьютрыг ажиллуулж байна.

Мөн барын болон гар бичмэл судруудын гарчиг тус бүрийн ном зүйн мэдээллийг бүртгэн каталогжуулж байна. Бүртгэсэн каталогоос олон улсын судлаач, эрдэмтэд тухайн судрын зохиогч, хуудасны тоо, судрын элэгдлийн зэрэг, тэг хэмжээ зэрэг чухал мэдээлэлтэй танилцах боломжтой.

Каталог болон зургийн дугаар бүхий бүртгэсэн судруудыг Гүүгл (Google) хуудаст байршуулсан бөгөөд Монгол болон АНУ-ын төслийн ажилтнууд хоёр талаасаа хандаж ажиллах бололцоотой юм.

Энэхүү төслийн хүрээнд, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Төвөд номын сан хөмрөг дэх бүх судруудыг бүрэн катологжуулан цахимжуулах бөгөөд онлайнаар нээлттэй болгох ба цахим эх хувилбар нь архивлагдах юм. Төвөд судруудын цахим хувилбарыг Монголын Улсын Үндэсний Номын Сан
(МУҮНС), Азийн Сонгодог Зохиолуудыг Каталогжуулах Төсөл (ACIP), Буддизмын Цахим Эх сурвалжууд Төв (BDRC) мөн Харвардын Их Сургуулийн архивт тус тус хадгална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *